Б.ХУРЦ ЦААШ НЬ ЯРИХГҮЙ БАЙНА

Админ
2019/05/01

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр цагдан хорьж,  НПГ-аас түүнийг үргэлжлүүлэн, 15 хоног саатуулан шалгахаар болсон. Өөрөөр хэлбэл тэрбээр хоригдоод найм хонож байна. Гэвч тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тэрээр улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө хэмээн гүрийж буй бололтой. Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг байна. Харин Б.Хурцын хувьд ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа учраас төрийн нууц тээгч гэж үзэх үндэслэлтэй аж.  Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгаж байсан хүмүүсийг  эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан баривчилсныг цагдаагийн байгууллагаас баривчилсан билээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна