КАПИТАЛ БАНКНЫ ЭЗЭН Б.АРИУНБОЛДЫГ БАРИВЧИЛЛАА

Админ
2019/05/01

Капитал банкны эзэн, Бишрэлт группийн ерөнхийлөгч Б.Ариунболдыг өчигдөр орой баривчилж, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорилоо. Тэрбээр  УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нөхөр юм.  “Капитал” банк нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-ийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум зэрэг мөнгийг үгүй хийж, ихээхэн хэмжээний хохирол учруулаад байгаа. Үүнээс харилцагчдын хохирлын тоог албан ёсоор гаргаагүй байгаа гэх. Тус асуудлаар уржигдар шөнө хоёр захирлыг нь цагдан хорьсон. Тодруулбал "Капитал" банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Янжин, Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нарыг цагдан хорьсон бол өчигдөр ийн Ерөнхийлөгч Б.Ариунболдыг нь хорьсон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна