Facebook ингэж өөрчлөгдөнө

Админ
2019/05/02

Хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан эсэх талаарх шүүмжлэлд өртөөд буй Facebook компани нийгмийн сүлжээ болон бусад аппликейшнуудаа хэрхэн өөрчлөх гэж буй талаараа мэдээлэл өгсөн байна. Юун түрүүнд хэрэглэгчийн хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг хангахад эх хүү өөрчлөлт чиглэнэ гэдгийг ноён Цукерберг онцоллоо. Хэрэглэгчдийнхээ итгэлийг дахин олж авахын тулд ихээхэн чармайлт гаргаж буйгаа тэрээр онцолжээ.

 

Өөрчлөлтүүдэд дараах зүйлс багтаж байгаа аж:

  • Хэрэглэгч Messenger ашиглан илгээсэн зурвасаа өөрөө удирдах боломжтой. Өөрөөр хэлбэл, илгээсний дараа түүнийг устгах, үзэгдэхгүй болох зэрэг шинэ технологи нэвтрүүлэхээр зэхэж байна.
  • Instagram-д “likes” дарсан хэрэглэгчдийн тоо болон нэрсийг нууцална.
  • A Whats App-ийн аюулгүй ажиллагаа төлбөртэй болно. Шинэ үйлчилгээг Энэтхэгт эхлээд байгаа бөгөөд удахгүй бусад улс оронд нэвтрүүлнэ.
  •  Facebook аппликейшний загварыг шинэчилнэ. Ингэхдээ цэнхэр өнгө хэвээр байх аж.
  • Instagram дахь постууд удахгүй дүрс бичлэг хуваалцах орон зай болон хувирах аж.
  •  

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна