Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдолд бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Админ
2019/05/06

Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд тарваган тахал гарч, гэр бүлийн хоёр хүн нас барсан хэрэг гарсан.  Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймагтай зэргэлдээ Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдолд бүртгэгдлээ. Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээ зохион байгуулахаар онцгой комиссын томилгоот бүрэлдэхүүн өчигдөр хөдөлжээ.  Одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн бөгөөд тус аймгийн онцгой комисс хуралдаж, Улаангом сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, гарах орох бүх хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна