Таван сартай охиноо хаяж явсан эцэг эхийг хайж байна

Админ
2019/05/06

Таван сартай охиноо байрны гадаа орхиж явсан хэрэг гарчээ. Одоогоор цагдаагийн байгууллага эцэг, эхийг нь эрэн сурвалжилж байна. Мэдээллийг дэлгэрүүлбэл Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 9-р хорооны ..-р байрны гадна таван сартай охиноо орхин явсан хэрэг  энэ сарын 4-ний өдөр гарчээ.  Цагдаагийн байгууллагаас охиныг хүүхэд хамгаалах төвд хүргэж, эцэг, эхийг нь эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна