Ө.ЭНХМАРАЛ ОХИНЫ АМЬ НАСЫГ АВРАХ СҮҮЛИЙН НАЙДВАР МОНГОЛЧУУД ТА БИД БОЛООД БАЙНА

Админ
2019/05/08

 

З.Өгөдэй, н.Эрдэнэтунгалаг нар 2018 оны тавдугаар сарын 10-нд аав ээж болжээ. Гэвч охин Ө.Энхмарал нь найман сартай болсон үеэс мөлхөж чадахгүй, хөлийн ул нь мэдээгүй болж эхэлжээ. Охины биед нугаснаас үүссэн 9.4 см хэмжээтэй салаалж ургадаг хавдар нурууны мэдрэлийн судсыг дарсан байдалтай байгаа ба Монголд эмчлэх боломжгүй тул гадаадад хоёр сарын хугацаанд амжиж мэс засалд орохыг эмч нар зөвлөсөн байна. Энхмарал охин одоо бээжин хотын хүүхдийн 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба Монголоос нийт зардлын 30%тай явжээ.Нийт эмчлэгдэх хугацаа нь 6-8 сар гэсэн хариу өгсөн бөгөөд ХЭТ ТОМ ХАВДАР учир 2 удаа хагалгаанд орохоор болоод байна. Нийт зардал нь 170 сая төгрөг болж байгаагаас сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар 40 сая төгрөг цугларсан аж. Цугларсан мөнгөөр анхны хагалгаа болон эмчилгээний зардалын тодорхой хувийг өгөөд дууссан гэж Энхмарал охины аав бидэнд хэлсэн юм. Тиймээс маш яаралтай үлдэгдэл эмчилгээ болон хагалгааны зардалыг нь олох шаардлагатай байгаа учраас та бүхний туслалцаа Залуу гэр бүл болон ой ч хүрээгүй бяцхан охин Энхмаралд маш их хэрэг болоод байна. Мөн мөнгө олох гэсэн явцуу ашиг сонирхолтой хүмүүс охины нэрээр хуурам хаяг үүсгэн сошиал сүлжээнд хүмүүсийг залилсан хэд хэдэн удаагын тохиолдол гарсаныг охины эцэг, эх харамсан ярьж байлаа. Ө.Энхмарал охины амь насыг аврах сүүлийн найдвар Монголчууд та бид болоод байна. Хандивийн данс: 5090770421 ХААН БАНК ээж Эрдэнэтунгалаг Холбогдох утас: 9148-1828 9133-3934алгаж 2 хөл дээрээ гүйж тоглох босоход нь бага ч гэлтгүй хандиваа өргөөрэй.



МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ 
 

 

 

 

 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 41.231.5.53
    2021/07/16

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Хариулах