Б.Хурцыг дахин 15 хоног саатуулахаар боллоо

Админ
2019/05/08

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн сард саатуулж, улмаар цагдан хориог 15 хоногоор сунгасан. Түүний цагдан хоригдох өнөөдөр дуусч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор түүний цагдан хориог сунгах эсэх шүүх хурал дөнгөж сая Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх Б.Хурцыг нэмж 15 хоног саатуулахаар болсон байна. Түүнийг суллагдахаар хөөцөлдөж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан анхааруулсан. Тэрбээр  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын 18 дугаар илтгэлийг сонсож байх үеэр “Монгол Улсын гурван иргэн хилс хэргээр ял хүлээж, хоригдож байгаа. Эрүүдэн шүүсэн албан тушаалтанд хариуцлага тооцох, прокурор хяналт тавьж ажиллаж байна. Одоо болтол тэднийг цагдан хориогүй байна. Б.Хурц өчигдөр хорих ангиас суллагдах гээд хөөцөлдөж яваа сураг байна. Тэр Ц.Элбэгдорж гэдэг нөхөр эрүүдэн шүүх ажилд оролцсон, зохион байгуулсан шүү” гэсэн. Ямартай ч шүүх түүнийг дахин 15 хоног саатуулах шийдвэр гаргажээ. Харин энэ хугацаанд түүнийг ам нээлгэх амаргүй ажил хууль хяналтынханд үлдэж байна. Учир нь тэрбээр өнгөрсөн хугацаанд ганц ч удаа мэдүүлэг өгөөгүй билээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна