О.Боргилыг нэг сарын хугацаатай цагдан хорьжээ

Админ
2019/05/10

Өнгөрөгч сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах “Мандала” хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийг хамтран амьдарч байсан найз залуу болох О.Боргилыг үйлдсэн хэмээн талийгаачийн ар гэрийнхэн үзэж байгаа юм. Тэгвэл О.Боргилыг  цагдаагийн байгууллагаас дахин цагдан хорьжээ. Түүнийг энэ сарын 8-нд буюу өнгөрсөн лхагва гаригт нэг сарын хугацаатайгаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн байна.  Энэ талаар талийгаачийн аав Д.Сүхжаргалаас тодруулахад "Охиныг маань өндрөөс унаж амиа алдсан нь үнэн. Хувцас нь тэдэн см урагдсан байна гэсэн мэдээллүүдийг л өглөө. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тиймээс гадны нөлөөтэй эсэх асуудлыг одоогоор хэлэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн" гэлээ. О.Боргил нь ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү аж.Най


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна