LIVE: 7 настай охины гарын 4 хурууг Нагац ах нь тасдсан хэрэг гарлаа

Админ
2019/05/15

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай охины хоёр гарынх нь дөрвөн хурууг тасдаж танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай эрэгтэй Ш нь архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарынх нь хоёр хуруу, баруун гарынх нь хоёр хурууг тасдаж, танхайрсан байна. Эл хэрэг өчигдөр 22.25 цагийн үед болжээ.  Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг саатуулаад байгаа аж. Харин хохирогч охин Гэмтэл согог судлалын үндэсний төвд хуруу залгах хагалгаанд  11 цаг болж байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна