Н.Номтойбаяр: Талийгаач Г.Батхүүтэй хамгийн сүүлд уулзсан хүн нь би

Админ
2019/05/20

АН-ын гишүүн Х.Тэмүжин өнөөдөр өглөө мэдээлэл хийх үеэрээ талийгаач Г.Батхүү агсан УИХ-ын нэгэн гишүүнтэй хамгийн сүүлд уулзаад гарсан гэх мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл хамгийн сүүлд уулзсан гишүүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байж магадгүй гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тэрбээр дөнгөж сая энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “надтай холбоотой хоёр мэдээлэл байна. Батхүү гишүүнд тохиолдсон харамсалтай явдал болсонд гүн эмгэнэл илэрхийлж байна. 17-ны орой бид хоёр яг үүгээр хамт явж байлаа. Хамгийн сүүлд уулзсан хүмсүүсийн нэг бол яах аргагүй би. Талийгаачтай уулзчихаад дараа нь бүлгийн хуралд оролцсон. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн” гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна