Д.Эрдэнэбилэг нарыг хорих эсэх шүүх хурал хойшиллоо

Админ
2019/05/21

Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан гэх асуудлаар шалгагдаж байгаа ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг,  ХХБ-ын гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг 30 хоног хорьж шалгах прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал хойшлогджээ. Учир нь Д.Эрдэнэбилэгийн  өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулахаар болсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна