Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019 оны 05 сарын 22

ОХУ-ын “Ростех” компаниас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй танилцаад прокурорууд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл  тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд буюу өнөөгийн УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын  зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ. Д.Эрдэнэбатыг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан Кью Эс Си компанийн бариулсан төмөр замын концессын хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, олгуулан улсад их хэмжээний хохирол уч­руулсан үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа аж. АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг өмнө нь яллагдагчаар татаад байсан бөгөөд тэдэн дээр нэмж 2014-2016 оны Засгийн газрын тэргүүн, салбарын сайдыг эрүү­гийн хэрэгт холбогдуулан ийнхүү шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • энэ муу хар лалрыг барьж хориод хандыг нь дарахгүй бол арай л оодроод байгаан

  • их даналзаад байгаа юм хогийн нолвш.сайн ша

  • хогийн нөхөр их

  • Д.Эрдэнэбат нь УИХ дээр шударга дүр эсгэж,асуудлыг улс төржүүлж ярьдаг хүн шүү дээ ? 2012 онд,Намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон.жинхэнэ МАНАН МАФИ шүү шүү дээ .

  • ymar huni md durtai yum be.muu helehee shslgasni daraa ni bolno shuudee.

  • Новш

  • Shalgaal bdag shorond ni oruulj bgn haana bnaaa

  • тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд буюу өнөөгийн УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.

  • Зүгээр шалгаад л сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дуссан гээд л намжина нээрээ шүү

  • Дүлзэн шиг харагдаад байхын

  • Шалгаад өнгөрнө биз манай төрийнхөнд ямар хариуцлага тооцдог биш

  • Zuv zuv Said bhdaa shalgarsan companii tenderiig shuud bulaaj bsan

  • zov doo