С.Эрдэнэ: АТГ-ынхан өчигдөр Д.Эрдэнэбатыг дуудаж тайлбар авсан

Админ
2019/05/22

ОХУ-ын “Ростех” компаниас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй танилцаад прокурорууд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд асан буюу өнөөгийн УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын  зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Тэгвэл энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “ Энэ талаар та нартай адилхан мэдээлэлтэй байна. Хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татсан талааарх мэдээлэл албан ёсоор ирээгүй байна. АТГ-ынхан өчигдөр Д.Эрдэнэбатыг дуудаж уулзсан байна билээ. Гэхдээ ямар шугамаар, ямар зохион байгуулалттайгаар энэ мэдээлэл тарж байгааг анзаарах хэрэгтэй. Эхлээд хэвлэлээр шуугиад дараа нь гүйцэтгэх ажиллагаа явуулдаг явуургүй тогтолцоо явдаг болж” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна