ТАНИЛЦ: Хөгжлийн банкны ноцтой ЗӨРЧЛҮҮД

Админ
2019/05/22

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг танилцууллаа. Тус шалгалтыг сар гаруй хугацаанд хийсэн юм. 1.8 их наяд төгрөгөөр 319 төслийн арга хэмжээг Хөгжлийн банк санхүүжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк зарим аж ахуйн нэгжүүдээс эргэн төлөл авч чадаагүй байна.

 

Тухайлбал Тухайлбал, Хөгжлийн банкны ноцтой зээлдэгчид нь “Хөтөл” ХХК 161.5  тэрбум төгрөг,  “Мон лаа” ХХК 5.6 тэрбум төгрөг, “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг,  “МАХ Цемент”  ХХК 166.5 тэрбум төгрөг,  “Кью Эс Си” ХХК 187.6 тэрбум төгрөг, “Бэрэн” групп 102.4 тэрбум төгрөг, “Эрэл” ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээл тус, тус эргэн төлөгдөөгүй байна.

 

Хөгжлийн банк дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх концевцитой.  Зарим зээлийн гэрээг олон удаа өөрчилсөн, гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан төлөх гэх мэт их хэмжээний эрх мэдэл өөрөө өөртөө төвлөрүүлсэн. ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан байна.

 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал, Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн зөрчил шалгалтаар илэрсэн.

 

Түүнчлэн нэг эзэнтэй  компаниудад их хэмжээний зээл авсан байна. Тухайлбал, “Кью Эс Си” ХХК, болон “Хөтөл” ХХК нь нэг эзэнтэй байна” гэв. Тиймээс шалгалтаар илэрсэн эдгээр зөрчил, дутагдлыг шалгуулахаар АТГ-т  шилжүүлнэ гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна