Д.Эрдэнэбилэг нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Админ
2019/05/23

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хурал эхэлсэн ч шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулжээ.  Түүнийг энэ сарын 21-ний өдөр  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөөд байсан юм.   Гэвч Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал эхлэхэд Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. Д.Эрдэнэбилэг нарт холбогдох шүүх хурал ийнхүү хоёр дахь удаагаа хойшилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна