АТГ: 10 сая долларын талаар гомдол мэдээлэл ирээгүй, шалгагдаагүй

Админ
2019/05/24

Сүүлийн үед хэвлэл мэдээллийг хэрэгслээр Засгийн газрын сайд 10 сая долларын хэрэгт холбогдсон талаарх мэдээ мэдээлэл эрчимтэй цацагдсан. Тэгвэл АТГ-аас 10 сая доллартай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй, шалгагдаагүй хэмээн мэдэгдлээ. Энэ хэргийн талаар Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ мөн “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл гарсан. Миний хувьд сая хуулийн байгууллагын зарим удирдлагатай холбогдож ярилцсан. Манай танхимын сайд нартай холбоотой шалгагдаж байгаа болон үүссэн, асуудал болсон гэх баримтууд ирээгүй байна гэдгийг хэлсэн. Нэгэнт хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан учраас цаашид нягтлаад явах байх” хэмээн мэдэгдэж байсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна