Автомашин гэр мөргөж, 11 настай хүүхэд нас баржээ

Админ
2019/05/27

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд ачааны автомашин гэр мөргөсний улмаас 11 настай хүүхэд нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал өчигдөр 20.33 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20.48 цагт ослын талаар дуудлага ирж, газарт очсон байна. Улмаар 41 настай Б-гийн жолоодож явсан “Маяти” загварын ачааны автомашин иргэн Б-гийн  таван  ханатай гэрийг мөргөж,  гэрт байсан 11 настай хүү гэмтлээ даалгүй нас баржээ. Алба хаагчид тухайн автомашины жолооч Б нь машины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад, 11 настай хүүгийн цогцсыг гаргаж эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна