Нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах МАН-ын бага хурал хойшиллоо

Админ
2019/05/28

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах байсан ч хойшилжээ. Бага хурал өчигдөр гарсан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны шийдвэртэй холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшилсон бололтой.

 

Учир нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм.

 

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна