УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгсчээ

Админ
2019/06/04

УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрбээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой. 2012 оны УИХ-ын сонгуулиар 22 дугаар тойрогт нэр дэвшиж сонгогдож, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан билээ.

Талийгаачийн гэр бүл үр хүүхэд найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна