Баянгол дүүргийн найман иргэнээс коронавирус илэрчээ

Админ
2021/01/11

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллийн үеэр Баянгол дүүргээс 8 тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан энэ сарын 08-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20.176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамруулах ажлыг НОК зохион байгуулсан. Үүний үр дүнд найман иргэнээс коронавирусний халдвар илэрсэн байна. 

 Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох шинжилгээнд 08-ны өдөр 8539, 09-ний өдөр 10.009, 10-ны өдөр 1628 хүн хамрагдсан байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.