Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгах хүсэлт ирүүлжээ

Админ
2021/10/21

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу аравдугаар сарын 18-нд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай хорих шийдвэр гаргасан. Түүний цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч буй. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгах хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байна. 

Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2021.10.21/ 10:00 цагаас болох аж.

Сануулахад, Өнгөрөгч аравдугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийхэд хувийн оффис дахь шүүгээнээс нь 20 мянган ам.доллар, 6 сая төгрөг илэрсэн юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.35
    2021/10/24

    Одоо гударч ханасан бол 461.дээ өрөө түрээсэлсэн нь дээр байх оо

    Хариулах
  • 192.82.81.45
    2021/10/21

    Наад новшоо сайн шалга манай д. у. А. нутгаас төрд гарсан гуйлагчин

    Хариулах