“Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор томилохоор тохиролцлоо

Админ
2021/10/22

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй энэ сарын 21-нд утсаар ярив.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцов.

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл төдийгүй төмөр замын төслүүд амжилттай хэрэгжвэл бүс нутаг дахь өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд Оросын тал оролцох боломжтойг нээлттэй тэмдэглэж, манай улсад шинээр баригдах төмөр замын төслүүдэд оролцохыг урив.

“Роснефть” компанийн захирал И.И.Сечин Монгол Улсад нийлүүлэх шатахууныг гэрээний дагуу бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ Ерөнхий сайдад мэдэгдсэн байна.

Монголын шатахууны зах зээл, иргэдийн хэрэглээ Засгийн газрын анхаарлын төвд байнга байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.  


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.125
    2021/10/25

    УБТЗ-ыг мэргэжлийн бус хүнээр удирдуулахаар болсон сураг байсан. Нөгөө та нарын саяхан хүртэл яриад байсан нөгөө мерит зарчим гэж хаана байна. Аман дээрээ нээх л шударга ёс ярьсан хүмүүс. Бодит байдал дээр байж байгаа царай нь.....

    Хариулах
  • 202.21.107.99
    2021/10/23

    Улс төрийн томилгоо хийхээр тохироо биз дээ. Мэргэжлийн хүн тавьж чадахгүй байна ЕС ЗТХЯ сайд 2 оо. Үнэн арчаагүй юм аа

    Хариулах
  • 66.181.182.39
    2021/10/23

    жижгэрч байх гэж.Дотроо бол аймаар томроод

    Хариулах
  • 139.5.218.56
    2021/10/22

    Мэргэжлийн биш хачин юм тавинаа.

    Хариулах
  • 59.153.113.245
    2021/10/22

    Ашиглахгүй төмөр зам Баттулгын нэртэй юу?

    Хариулах
  • 192.111.134.208
    2021/10/22

    УГААСАА ТИЙМ ГЭРЭЭТЭЭ БИЗДЭЭ ТОХИРОЛЦООД БАЙХДАА ЯАХ ВЭ ДЭ ДИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДИБИЛҮҮД

    Хариулах
  • 192.82.74.196
    2021/10/22

    Уул нь салбарын сайд хийх ажил шүү дээ манай ерөнхий сайд энэ ажиллаа мэдэхгүй чадваргүй сайдуудын өмнөөс л яваад байх уим зайлуулаа шинэчлэх хэрэгтэй дээ

    Хариулах