Д.Өнөрболор: Дүр эсгэсэн хууль гадаадын хөрөнгө оруулалт татахгүй

Б.Ариунзаяа
2021/10/25

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ”Хөрөнгө оруулалтын тухай хууль”-иас яагаад нэрээ татсан бэ? #ШУУД ТОДРУУЛЖ БАЙНА!


Д.Өнөрболор: 

-          Монгол улсын эдийн засаг сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа 5,3 хувь хүртлээ агшиж байна. Сүүлийн 4 жил 10,9 тэрбум ам.доллар, ирэх жилүүдэд 7,9 тэрбум ам долларын өрийн сорилтуудтай нүүр тулна. Валютын нөөц 1 тэрбум ам.доллараар буурсан. 10 жилийн хугацаанд Монголын эдийн засаг 13 тэрбум ам.доллар дээр гацаад байна. Тиймээс энэ онцгой нөхцөл байдлыг бид онцгой бодлогоор даван туулж чадна. Реформын шинж агуулсан, бодлогыг том зургаар нь харуулсан хуулиар л үүнийг зохицуулахгүй бол дүр эсгэсэн, түрхэн зуур зохицуулалт үүнийг  шийдэхгүй.

-          Аливаа хуулийн процесст шинжлэх ухаанчаар, тооцоо судалгаатайгаар хандах нь хамгийн чухал асуудал.   Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өмнө нь Үндэсний хөгжлийн газар боловсруулж байсан юм билээ. Тэд хуулийн төслийг 4 жилийн турш боловсруулахдаа маш олон гадныдотны байгууллагатай уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 15 асуудлыг хамруулж, судалсан. Эдгээр асуудлууд нь тандалт судалгаа, дүн шинжилгээ нь боловсронгуй хийгдсэн учраас Засгийн газрын байр суурьтай нэгтгэх нь зөв гэдэг байр суурьтай байсан.

-          Эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх хууль дээр ажиллаж байна. Энэ хугацаанд 40 гаруй байгууллагуудын 200 гаруй төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Хөрөнгө оруулалтыг оновчтой шийдэл гаргахгүй бол хэд хэдэн зүйлийг онцолж байна.

-          Тухайлбал Монгол улсын хууль эрхзүйн байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Хөрөнгө оруулалтаа хийж байх явцад хууль эрхзүйн орчин нь өөрчлөгдөөд тэр нь маргаан руу хөтөлж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт гэхэд л 20 гаруй гаднын компанийн төлөөллүүдтэй уулзалт хийхэд 14 компани нь шүүх дээр маргаанаа шийдүүлэх гээд явж байна. Цаашлаад шүүх бие даасан хараат бус байхыг хөрөнгө оруулагчид  дуу нэгтээ хэлж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.51
    2021/10/27

    harvaas erliiz bitch.

    Хариулах
  • 202.21.108.56
    2021/10/25

    Ug ni medlegtei hun yum shig baigaa yum. Кириль usgeer zuv bichij chadahgui murtluu hunig muulahin don tussan hooson tolgoituud baih yum aa

    Хариулах