Д.Тогтохсүрэн: ОХУ-ын талаас УБТЗ ХНН-ийн даргаар орос хүн тавих санал гаргасан

Админ
2021/10/25

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Мэдээллийн үеэр олны анхааралд байгаа УБТЗ ХНН-ийн даргын асуудлыг тодруулахад "Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтдаг. Тодруулбал,  хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын асуудал яригдаж байна. Өмнө нь 416 км Зүүнбаянгийн төмөр зам явсан. 267 км Гашуунсухайтын төмөр зам баригдаж байна. Үүнээс гадна цаашдаа төмөр замыг барихдаа дандаа ашиглалтын концессын гэрээгээр барих хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил замаа бариад өөрөө ашиглана. 

Тэрнийхээ төлбөрөөс санхүүжээд буцаагаад хөрөнгө оруулалтын үр ашгийг олж авах ёстой. Баруун чиглэлд байгаа Арцсуурийн боомтоос Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг бариулах нь зөв юм байна гэж үзэж байна. Зүүн чиглэлд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам, Улаанбаатарын эргэн тойронд Богдхан төмөр замыг ашиглалтын концессын гэрээгээр бариулах нь зүйтэй юм байна гэж ярилцсан. Мөн өмнө нь баригдсан төмөр замуудын талаарх мэдээллийг сонслоо.

- Оросын талаас орос хүнийг УБТЗ ХНН-ийн даргаар тавих саналтай байна. Харин бид монгол хүнээ тавих саналтай байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.151
    2021/10/25

    Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан

    Хариулах