Рио Тинто ногдол ашиг авах хугацааг наашлуулах санал гаргажээ

Б.Ариунзаяа
2021/10/25

“Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу өнгөрсөн долоо хоногт хэвлэлд  ярицлага өгч, Рио Тинтогоос хүргүүлсэн саналынхаа талаар мэдээлсэн.

Ингэхдээ  “Туркойз Хилл Ресурс”, Рио Тинто, Оюу толгой компаниуд энэ төслийг урагшлуулах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Гэхдээ 1.4 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг ойрын хугацаанд батлах шаардлага тулгарч ирээд байна. Бид асуудалд аль болох Засгийн газрын байр сууринаас хандахыг хичээж ирсэн. Засгийн газрын санаа зовниж буй 22 тэрбум ам.долларын өрийн асуудалд бид шийдлээ санал болгосон. Удахгүй шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурдсан юм.  

Тэгвэл  Стив Тибоугийн Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт явуулсан захидалд гурван асуудал тусгагджээ.

Юуны түрүүнд Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал гаргасан байна. Мөн ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал гаргасан талаар ttp://bloombergtv.mn мэдээлсэн байна. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.114
    2021/10/28

    400 terbum doollarin baylgaa ogood 22 terbum dolloriin ortei vldeh zow vv ain bayar bayartsogt bagdandi nyamdorj nariig mongloos hooj garga

    Хариулах
  • 202.55.188.34
    2021/10/26

    Наадах чинь Монголчуудыг өчүүхэн мөнгөөр дагздах гэж байна даа Өөрсдийнхөө тавьсан болзолд тууштай л байж , гэрээгээ шинэчлэх л хэрэгтэй дээ.

    Хариулах
  • 66.181.161.2
    2021/10/26

    Bid yalj bnaa udahgui bur moson hussendee hureh l bolno arbitriin shuuh deer yalj tatwaraa buren awch shine geree hiij ot ashigtaa boloh bolnoo luivarchid odoo garah gartsgui bolj bgaa

    Хариулах
  • 66.181.187.141
    2021/10/26

    ЭХ орны баялагаар тоглосон луйварчин С. Баяр, баярцогт нарыг үзэн ядаж байна.

    Хариулах
  • 64.119.22.214
    2021/10/26

    34% д монголын тал ХО хийх битгий хэл 50 с дээш хувийг үнэгүй авах ёстой

    Хариулах
  • 66.181.161.43
    2021/10/26

    Цоо шинэ концепцоор шинээр гэрээ байгуулах хэрэгтэй

    Хариулах
  • 116.89.28.7
    2021/10/25

    Бүх өрийг тэглээд нөхөн төлбөр шаардаад бас дээрээс нь татвар авах хэрэгтэй.

    Хариулах
    • 66.181.160.21
      2021/10/26

      Яааг зөв

  • 59.153.113.212
    2021/10/25

    Гэрээгээ сайжруулаагүй цагт бусад асуудал шийдэгдэхгүй, олох орлого нь тодорхой бус үед 400 сая ам. доллар гэж юу яриад байна даа. Бүх баялагаа өгчихөөд 34 хувь чамлалтай, мөн баялагаараа хөрөнгө оруулчихаад дахиад ухах хүрзний мөнгийг хувааж төлнө гэдгийг тэнэгүүд л ойлгодог байхдаа. Монголын ард түмнийг доромжилж чхдахгүй!

    Хариулах
  • 192.82.70.104
    2021/10/25

    өрийг тэглэх ноогдол ашгаа яг таг тохирох ёстой манай баялагыг барьцаалж хөрөнгө босгох тохиолдолд бид хүү төлөх биш хүү ашиг авах зарчим үйлчлэх ёстой тэгэхгүй бол зогсоочих нэгэнт анх хөрөнгөө өөрсдөө гаргаад ашиглах гэрээ байгуулсан бол хэлсэндээ гэрээндээ байх ёстой

    Хариулах
    • 202.126.90.77
      2021/10/26

      Үнлэстэн дамнасан олигархын атганд орж улс эх орондоо ашиггүй гэрээ хиыж хамаг баяглагаа үнэгүй шахуу том2 машин ткхникээр ачуулж дуусч бна. Хуучин гэрээг хүчингүй болгож шинэнр гэрээ баыгууоах эсвэл бүр зогсоо!!! Хойч үедээ үлдээ!!!