С.Энхболд: Эрчимт, мэс заслын эмч нар хамгийн багадаа 1,6 сая төгрөгийн цалинтай болно

Б.Ариунзаяа
2021/10/26

Ирэх онд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 20 хувиар нэмэхээр  төсөвт тусгажээ. Энэ талаар Эрүүл сэндийн сайлд С.Энхболд " Цалинг нэмнэ. Харин яаж, хэрхэн, хэдэн хувь нэмэгдүүлэх вэ гэдэг тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамны зүгээс маш олон янзаар хийж байна. Эхний ээлжинд 20 хувь нэмэгдүүлэх боломжтой гэдэг судалгааг бид гаргаад байна. Ингэхэд 145 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах ёстой.

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшилд 56 мянган хүн ажиллаж байна. Тэдний 30 гаруй мянга нь улсаас цалинждаг. Хамгийн бага цалинтай буюу ТҮЭМ-1 шатлалаар цалингаа авдаг эмнэлгийн шил угаагч нарын хувьд 547,509 төгрөгийн цалин авч байна. 20 хувь нэмэгдүүлэхэд 657,010 төгрөгийн цалин авах нь. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа 919,940 төгрөг болно. Эрчимт, мэс заслын эмч нар одоо 885,763 төгрөг авч байгаа бол 20 хувь нэмбэл 1,062,915 болно. Нэмэгдэл цалин урамшуулалтайгаа дунджаар 1,658,147 төгрөг хамгийн багадаа цалин авах болно. 

Гэвч цаашид бүх хүнд адил хэмжээгээр цалинг өсгөөд явах нь зөвүү гэдгийг бид ярилцаж байна. Миний хувьд сайд болсон цагаасаа хойш хэлж байгаа нэг зүйл бол салбарынхаа цалингийн доод босгыг тогтоож өгье. Тухайлбал шил угаагч гэхэд эмнэлгийн даргаас хамааран 5 өөр шатлалаар цалинжиж байгааг болиулья. Эмнэлгүүд чадвартай мэргэжилтэнгээ дээшээ хэдэн ч төгрөгийн цалин авч болдог алхамыг бий болгоё гэж зорьж байна" гэсэн байна. 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.59
    2021/10/27

    Тооцоолол худлаа шоу байна. Олон хүний хандалт авах арга

    Хариулах
  • 66.181.161.56
    2021/10/26

    Эмч нарын цалин тийм болдог юм байж гэтэл өвчтөнтэй тулж ажилдаг сувилагч, туслах сувилагчдын цалин хэд болох вэ цагаа тулуул сувилагч, туслах сувилагч нар эмчээс илүү л ажилдаг өвчтинтэй хамгийн ихээр тулж ажилдаг хүмүүс нь эд нар шүү дээ

    Хариулах
  • 202.9.40.41
    2021/10/26

    Эмч,сувилагч нарын цалинг нэмэх хэрэгтэй бусад цах дулаан сантехникийн инжнер, засварчин, үйлчлэгч нарын цалинг нэмэхгүй байх. Эмч сувилагч нар шиг ажилдаггүй шүү дээ. Өндөр цалин авъя гэвэл хувийн компанид ажиллана биз

    Хариулах
    • 66.181.161.59
      2021/10/27

      Эмнэлэг гэдэг чинь баг байж байж ажилладаг шүү

  • 202.126.90.111
    2021/10/26

    Цалинг тултал нь өгөөд иргэд хувиараа өгдөг мөнгийг нь болиулах хэрэгтэй шүү...өгдөг авдаг нь үнэн шүү дээ...

    Хариулах
    • 66.181.161.59
      2021/10/27

      Улс өгч чадахгүй зүйлээ үнэгүй болгосон. Хүний эрүүл мэнд хамгийн чухал