ТАНИЛЦ: Рио Тинтогоос Монголын Засгийн газар өгсөн санал

Админ
2021/10/26

Рио Тинтогоос өнгөрсөн долоо хоногт хэлэлцээрт өгөх саналаа захидлаар ирүүлсэн. Уг саналд хэд хэдэн санал тусгагдсан талаар бид мэдээлсэн.  Тодруулбал, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх”, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал гаргасан талаар бид мэдээлсэн.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Рио Тинтогийн шаардлагын талаарх мэдээллийг ил болголоо.  Рио Тинтогоос тавьсан дөрвөн тодорхой шаардлагыг танилцуулъя. 

  1. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилийн хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Энэ нь цаашлаад 2051 он хүрэхэд 22 тэрбум ам.долларын өр болох аж. Тэгвэл Рио тинтогийн зүгээс өнөөдрийн ханшаар байгаа 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэх. 
  2. Далд уурхайн бүтээн байгуулалт цаг тухайдаа ашиглалтад ороогүйн улмаас авах байсан татвар, орлого зэрэг олон зүйлээр Монгол Улсын Засгийн газар хохирч байна. Тиймээс 300 сая орчим ам.доллар өгье. 
  3. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтэрч, цаг хугацааны хувьд хойшилсон. 5.4 тэрбум ам.доллараас дээш хэтэрсэн зардлаас менежментийн төлбөр авахаа больё гэсэн. 2028 хүртэл баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг авахгүйгээр зогсоох. 
  4. Зардлын хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаа нөхөх боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөх. Ингэснээр 2022 он гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, олборлолтын ажлыг эхлүүлэх саналыг тавьжээ.

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.47
    2021/10/27

    Монгол 51% авна гээд үзнэ биздээ тэдэнд давуу эрх өгч болохгүй

    Хариулах
  • 103.57.94.154
    2021/10/27

    Дахиад өрөнд орох хувилбарууд байна. Олон юм ярьж толгойгоо эргүүлэх хэрэггүй. Бүх зардлаа танайх өөрсдөө гарга, олсон орлогын 51 хувийг Монгол улс авна гээд л хатуу шийдчих. Харин алт, мөнгө бусад металуудыг бүгдийг нь тооц. Одоо ил уурхайгаас зөөсөн баялаг нь зардлаа нөхсөн байх шүү. Хүнд юмаа ашиглуулж байж бид яахаараа зардал гаргах ёстой юм. Наадуул чинь хаяад гарна гэж хэзээч байхгүй. Тэнэг би хүртэл хаяад гарахгүй.

    Хариулах
  • 66.181.161.88
    2021/10/27

    Хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь манайх гээч болжээ шууд хөөж гарга.

    Хариулах
  • 66.181.161.81
    2021/10/26

    Монголын тал 51 эзэмших

    Хариулах
  • 66.181.161.7
    2021/10/26

    ...бодохоос "ДУРГҮЙ ХҮРЭЭД" БХ ЮМ ДАРАА БОДЬЁ ДОО...

    Хариулах
  • 202.9.46.1
    2021/10/26

    хамгийн түрүүнд манай 34-ийг 51 болгох ёстой. Үүндээ хатуу зогсоё

    Хариулах
  • 103.57.92.162
    2021/10/26

    51 49 болгох хэрэгтэй миний нутгийн баялагаар өөр орны хүмүүс ноогдол ашиг авах ёстой Оюутолгойн гэрээг хийж авилга авсан бүх хүмүүсийг яллах хэрэгтэй

    Хариулах
    • 202.9.46.18
      2021/10/27

      51 хувиа ав зардал өрөө 0 алын болгон хүнд хамаг юмаа өгё байравдээ

    • 192.82.70.104
      2021/10/26

      Үнэ хэлж