Х.Нямбаатар: Хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж байгаа ч хүссэн хэмжээнд хүрэхгүй байна

Админ
2021/10/26

Рио Тинтогоос өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хэлэлцээрт өгөх саналаа захидлаар ирүүлсэн. Уг саналд хэд хэдэн санал тусгагдсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх”, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах зэрэг санал гаргасан. 

Хэлэлцээний талаар ХЗДХ-ийн сайд, Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар "Бид 11 дүгээр сарын эхээр Оюу толгой компанитай эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна. Хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж байгаа хэдий ч бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Бидний хамгийн их хүсч байгаа зүйл бол Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх.

Энэ саналыг манай Засгийн газар удаа дараа тавьж байгаа боловч Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх саналыг нөгөө талаас гаргаагүй. Айлын тал хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд 1000 зөвлөх авчраад энэ яриа хэлэлцээ урагшлахгүй. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэл рүү л явж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.176
    2021/10/26

    Яст мэлхий шиг байх юм бол хамаг баялагаа булаалгасны дараа л одоо шийдэгдлээ гэх юм байна л даа.

    Хариулах
  • 192.82.78.34
    2021/10/26

    РИОГИИН ТАГНУУЛ БОЛ ГОВЬАЛТАЙ ГАРАЛТАЙ БУЛГАНТУЯА АН Г БУСНИУЛАГЧ АВГАЙ ОЮУНДАРЬ МӨН ИИМ УГШИЛТАЙ ЦААШЛААД МОНГОЛЫН НУУЦ НОЁН АМАРБАЯСГАЛАН АЮУРСЭД ЖАДАМБЫН ЭНХБАЯР МЭРГЭЖЛИИН ХЯНАЛТЫН ГАНТУЛГА ЭД БҮГД МОНГОЛ ТӨРД ХОНОЦООР ХАНДДАГ ШҮҮ

    Хариулах
  • 66.181.186.50
    2021/10/26

    амжилт хүсье. Риогийн гар хөлүүд их айж элдвийг хэлнэ бичнэ турхирна

    Хариулах
  • 139.5.217.159
    2021/10/26

    ОТ гэрээг сайжруулах талаар энэ салбарын эрдэмтэн мэргэд, туршлагатай ИТА болон судлаач нартай олон удаагийн хэлэлцүүлэг ярилцлага санал бодол үүнд ОТ-ын талаарх үнэн зөв мэдээлэл солилцож түүн дээрээ тулгуурласан санал бодлуудаа уралдуулж АЖлын хэсэг дээрээ дүгнэлт хийж үзэх нь хамгийн чухал. Энэ бол алдаа бага гарах ,оновчлол зөв байх гол нөхцөл гэдгийг бодоорой.

    Хариулах
  • 192.82.90.197
    2021/10/26

    Та нарт дутуу хүтүү гачигдсан юм огт байхгүй шүү?хүссэн хэмжээндээ хүргээч

    Хариулах