ТАНИЛЦ: ​ 2022 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлээс бизнес эрхлэгчдэд хэрэгтэй зарим мэдээлэл

Админ
2021/10/26

 2022 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлээс бизнес эрхлэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг хүргэж байна. 

1. Ирэх онд инфляцийг 6% (+-2%) байлгах зорилт тавьж байна.

2. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг сайжруулах зорилт тавьж байгаа нь цаашид Монгол Банк хот, хөдөөгийн ялгаа, иргэдийн орлогын ялгааг бууруулах бодлого баримтална гэсэн үг.

3. Монголын банк, санхүүгийн байгууллагуудад олон улсын стандартыг нэвтрүүлж, тэдэнд итгэх итгэлийг нь сайжруулах замаар олон улсын төлбөр тооцооны энгийн, амархан ашиглагддаг системүүдийг Монголд нэвтрүүлнэ (PayPal г.м.)

4. Цаашдаа Монголын банк, санхүүгийн байгууллагууд өөрсдийн өгч байгаа зээлийг байгальд ээлтэй, ногоон бизнест илүү түлхүү өгөх хандлагатай болно. Иймээс бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесийг ойрын 2-3 жилийн хугацаанд бага багаар үе шаттай илүү ногоон болгоход анхаарч стратегиа өөрчлөх хэрэгтэй болж байна.

5. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2023 он дуустал Монгол Банкнаас гаргаж байгаад 2024 оноос эхлээд энэ зээлийн санхүүжилтийг Монгол улсын Засгийн газар бүрэн хариуцна. Тиймээс барилгын салбарын компаниуд маань бизнесээ төлөвлөхдөө үүнийг бас анхаарах нь зүйтэй байх.

6. 2022 онд 10,0 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд олгож байсан зээлийн олголтыг үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар ажлын байр нэмэгдүүлэх зээл, ХАА-г дэмжих зээл бизнес эрхлэгчдэд олгогдож байна. Репо санхүүжилт үргэлжилнэ.

7. Монгол Банкнаас "цахим мөнгө" гаргах эсэх асуудлыг судлан үзэх болно.

8. Активын удирдлагын компаниудыг байгуулах, хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгоно.

Эх сурвалж: Ulaanbaatar Chamber of Commerce


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна