“Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь”

Админ
2021/10/29

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хамтран “Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, ХЗДХЯ, ХНХЯ, ЦЕГ, ШШГЕГ, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлгээр жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт; тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж мэдээлэл хүргэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна