Д.Ганбат: ЗГ-тайгаа хамтарч ажиллана, сайдын суудал горьдоогүй

Б.Ариунзаяа
2021/11/01

#ШУУД: УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

- Өнөөдрийн хуралдаанаар 2022 оны улсын төсвийн төслийн талаарх ҮА-ын дүгнэлт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тогтвортой байдлын талаарх санал дүгнэлтийг сонслоо. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан санал дүгнэлт бодитой болжээ. 2022 оны төсөв энэ сарын 15-аас өмнө УИХ-аар батлагдах ёстой. АН-ын бүлэг санал дүгнэлтээ гаргаж өгнө. 

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

- УИХ дахь АН-ын бүлэг хоёр даргатай болчихсон. Дотоод зөрчлөө яаж шийдсэн бэ?

- Энэ талаар өнөөдөр ярилцсан зүйлгүй. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар миний бие хэвийн ажиллаж байна.

- Улсын төсвийн төслийн УИХ-д өргөн бариад сар болж байна. АН бүлэг одоо болтол дүгнэлтээ гаргаж өгөөгүй байна. УИХ дахь АН-ын бүлэг улсын төсөв дээр дүгнэлт гаргаж өгөх чадамжгүй болсон гэсэн үг үү?

- Хуулийн дагуу явагдаж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлэг дүгнэлтээ гаргаж өгөх ёстой. Хугацаандаа гаргаж өгнө. 2022 оны төсөв бол 18 их наяд төгрөгийн зарлага, 15 их наядын орлоготой. Төсвийн алдагдал сүүлийн 2-3 жилд маш их байна. Үүн дээр анхаарч ажиллах ёстой. Мөн төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн төсөв болсон. 

- Дотоод зөрчилдөөнөө хэрхэн шийдвэрлэсэн талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Засгийн газраас сайдын суудал горьдсон талаар нөгөө гишүүд чинь мэдээлэл хийсэн?

-  Засгийн газраас сайдын суудал горьдсон зүйл байхгүй. Хуулийн дагуу боломжгүй зүйл.  Монгол улс бол бид бүхний улс. Тиймээс Засгийн газар, эрх баригч намтайгаа хамтарч ажиллах ёстой. Түүнээс АН болон миний хувьд сайдын суудал горьдсон зүйл байхгүй. Хэн ч юу ч ярьж болно. Бүлэг дээрээ ЗГ-ыг яаж сайн ажиллуулах тал дээр ярилцсан. Үүнийг мушгин гуйвуулж байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.27.216
    2021/11/02

    Чадварлаг мэдлэг боловсролтой сөрөг хүчин л дутагдаад байна.

    Хариулах
  • 103.57.92.25
    2021/11/01

    Хогийн 40-бидон 4-нх болчихоод урваж, шарваж, хамелионтож өгч байх шив?!

    Хариулах