Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой, эгүүлэн татах асуудал орж ирээгүй

Б.Ариунзаяа
2021/11/01

#ШУУД: УИХ дахь МАН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын нэг гишүүн хүчирхийллийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.  Тодруулбал, хуулийн байгууллагад нэгэн бүсгүй хандаж, "…Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэх гомдол гаргасан тухай мэдээлэгдсэн юм. 

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа гишүүдийн талаар хэлэлцээгүй байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг Ёсзүй сахилга хариуцлагын байнгын хороо нь хэлэлцэнэ. Гэхдээ хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гишүүний асуудлыг хэлэлцдэггүй. Хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргаад явдаг. Өнөөдрийн байдлаар УИХ-д УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой, эгүүлэн татах асуудал огт орж ирээгүй. Тиймээс УИХ хэлэлцэх боломжгүй" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна