Л.Оюун-Эрдэнэ: Үзвэр үйлчилгээний газруудад вакцинжуулалтын явуулын цэг ажиллуулна

Б.Ариунзаяа
2021/11/01

Урлаг, спортын арга хэмжээг өнөөдрөөс заалны 50 хувийн дүүргэлттэй нээж байгаатай холбоотойгоор Засгийн газар болон хотын удирдлагууд мэдээл хийж байна. Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нар оролцож байна.

Л.Оюун-Эрдэнэ: 

-  2020 оны арваннэгдүгээр сарын нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-оос эхлээд хатуу хөл хорио зургаан удаа тавьсан. Хатуу хөл хорионуудаас болж Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах бланс руу орсон. 

Өнөөдөр 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр. Өнөөдрөөс эхлээд 50 хувийн дүүргэлттэйгээр соёл, спортын салбар үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан.


Олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдэд түргэвчилсэн шинжилгээ хийлгэхийг шаардана. Хэрэв шинжилгээ өгөхгүй гэвэл вакцины III тунд хамрагдахыг шаардана. Ингэхдээ үзвэр үйлчилгээний газруудад вакцинжуулалтын явуулын цэг ажиллуулна.

Ерөнхий сайдын хувьд нийт иргэд, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагынханд вакциныхаа III тунд хамрагдахыг уриалж байна.

Манай улс 2.8 сая тун вакцины нөөцтэй болсон байна. Дэлхий дээр гурав дахь тунд хамруулж эхэлсэн улс орон цөөн байгаа.  

Хоёр жилийн дараа урлаг, спортын үйл ажиллагаагаа нээж байна. Тиймээс хүн бүхэн хариуцлагатай байж III тундаа хамрагдахыг уриалж байна. 

III тунгийн хамрагдалт 50 хувь хүрсэн тохиолдолд улбар шар түвшнээс шар түвшин рүү орох боломжтой.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.239.178
    2021/11/02

    Mongoliin ard tumen zasgiin gazart hynalt tavij tur horoo baiguulan

    Хариулах