Б.Жавхлан: Экспортоо хэвийн байдалд оруулахын тулд бүхий л бололцоогоо дайчилж байна

Б.Ариунзаяа
2021/11/01

Урлаг, спортын арга хэмжээг өнөөдрөөс заалны 50 хувийн дүүргэлттэй нээж байгаатай холбоотойгоор Засгийн газар болон хотын удирдлагууд мэдээл хийж байна. Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нар оролцож байна.

Сангийн сайд Б.Жавхлан: 

- Монгол Улсад инфляц дунджаар 9.5 хувь байна. Инфляц гадаад орчноос үүдэн өсөж байгаа. ОХУ, БНХАУ-ын инфляц нэмэгдсэн. АНУ-ынх 2 дахин, Японых 2.5 дахин өслөө. Монгол Улсын 2020, 2021 онд унасан эдийн засгаа дөнгөж сэргэж эхэлж байхад нь мөнгөний хатуу бодлого барьснаар дахин унагаах эрсдэлтэй. Тиймээс эдийн засгаа өсгөхийг чухалчилж байгаа. Засгийн газар, Төв банкнаас инфляцийг бууруулах бүхий л боломжит бодлого хэрэгжүүлнэ. Ялангуяа, 2022 онд гадаад худалдаагаа сайжруулж, түүхий эдийн экспортоо хэвийн байдалд оруулахын тулд бүхий л бололцоогоо дайчилж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна