С.Энхболд: Эрүүл мэндийн байгууллагуудад эм, тарианы хомсдол үүсээгүй

Б.Ариунзаяа
2021/11/01

Улсын хэмжээнд эм тариа хомсдож байна. Улсын хэмжээнд хэдэн төрлийн эм тариа тасалдаж байна вэ. Хил дээр гацсан эм тариаг хэзээ авах боломжтой талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

- Эрүүл мэндийн яамны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж бий. Энэ байгууллага эмийн чанард хяналт тавьж, нөөцтэй холбоотой асуудлыг хариуцдаг. Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. ЭМЯ-наас эрүүл мэндийн байгууллагуудад 1-2 сарын эмийн нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Тиймээс хомсдол үүсээгүй. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, эм тарианы хомдсол үүсэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Тяньжиньд саатсан байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах, тээврийн асуудлыг шийдвэрлэх, БНСУ-аас агаарын тээврээр авах ажлыг зохион байгууллаа. Энэ сарын 1-3-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр эм, эмнэлгийн хэрэгсэл авна.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.118.150
    2021/11/02

    Энэ тэнэг ингээд худлаа яриад байдаг юм ,,,,яаж энэ худалчаас салах вэ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,

    Хариулах
  • 202.126.89.135
    2021/11/01

    Хомсдол үүсээд бгааг энэ хүнд яагаад хэн ч хэлэхгүй ингээл байлгаад байдым дээ

    Хариулах
  • 66.181.161.86
    2021/11/01

    Үүссэн байна. Юу худлаа яриад байдаг юм. Хэнд хэрэгтэй гэж худлаа ярьж явдаг байна аа

    Хариулах
  • 192.82.72.92
    2021/11/01

    МЯ эмнэлгийн мэс засал зогссон байна.

    Хариулах
  • 192.82.72.92
    2021/11/01

    Hudlaa yum yarihaa bolih heregtei. Uuseed baina.

    Хариулах