Ардчилсан нам “Онц Их хурал” зарлалаа

Админ
2021/11/01

АН-ын үндсэн дүрмийн дагуу намын Их хурлыг зарлуулахаар Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүд гарын үсэг цуглуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 10-р сарын 20-ны өдөр ҮБХ хуралдан намын Их хуралыг 2021 оны 11-р сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан.

Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 01-ны өдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж намын ээлжит бус “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг зарлах, хурлын зохион байгуулалтыг хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргалаа.

Ардчилсан намд сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд дээд шүүхэд хүргэгдсэн мөн 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид АН-ын түүхэнд байгаагүй ялагдлыг хүлээсэн нь АН-ын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн гэж УТЗ үзсэнээр АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг 2021-оны 11-р сарын 05, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт 1318 төлөөлөгч Улаанбаатар хотноо АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-д оролцон, хуралдаж АН-д үүссэн дотоод зөрчлийг эцэслэн шийдвэрлэх болно.


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.253
    2021/11/02

    Энэ муухай цар тахал буурах маягтай болохоор байж ядаад ийм нэртэй олон хүмүүс олон аймаг сумаас цуглуулах арга юм байх даа, Монголчуудын эрүүл мэнд, амь нас энэ луйварчдад хамаагүй л дээ

    Хариулах
  • 66.181.161.119
    2021/11/02

    Zurchliun huuliig sedsen ene bat uuli zailaa

    Хариулах
  • 66.181.161.114
    2021/11/02

    АН бүтэхгүйэ

    Хариулах
  • 66.181.161.43
    2021/11/02

    Онц их хурал нь онцгой муу хурал болж талиймарууд алга болж үз ахин бүү үзгэд ихэнх нь нам гэж яг юу юм гэдгээ ойлгохгүй л сэвээд л байх юм

    Хариулах
  • 24.13.68.99
    2021/11/02

    УИХ-ын гишvvн асан Нямдоржийг терд ажиллаад зуслан дахь хаусаа терийн цалингаар яаж авсан юм гээд байдаг.Эрдэнэ баавайн дэргэд юу ч биш естой л амбаар юм байна даа.

    Хариулах
  • 24.13.68.99
    2021/11/02

    Эрдэнэ бол БГД-ын засаг дарга байхдаа Баянгол дvvргийн бvх газрыг зарж баяжсан даа.1990-д оны vед TVЦ-ны газар 80000, гараажны газар 1 сая гээд сул челеетэй бvх газрыг зарсан. Гэхдээ ямарч хууль есны бичиг баримт егеегvй.Менге кармаанд нь орсон. Гэтэл енеедер тэр тvц гараажуудыг албан есны бичиг баримтгvй гээд бvгдийг нурааж байна.Эрдэнэ еерее Хандгайт, Найрамдал зусланд томоохон эдлэн газартай бизнестэй .Эрдэнэ энэ хугацаанд бизнес эрхлээгvй дандаа л УИХ-н гишvvн яам тамгийн гээд терд ажилласан. Тэгвэл тэр цалингаараа яаж ингэж баяжсан юм бол.

    Хариулах
  • 24.13.68.99
    2021/11/02

    1990 оны ардчилсан хувьсгалыг монголын тухайн vеийн залуучууд /одоогийн ахмадууд/ тэр vеийн ахмад буурлууд ер нь монголчууд бvгдээрээ л дэмжиж гар бие оролцож, талбай дээр маш зохион байгуулалттай жагсаал цуглааныг хийж ардчилалыг авчирсан.Гэтэл одоо АН-ын хэдхэн хvн ардчилалыг емчлеед бид бид гэж цээжээ дэлдээд байх юм. Ер нь тэр vед дэлхийн олон улсад ардчилалын салхи vлээж байсан.Тэгээд тэдгээр нехдvvд болон тухайн vед тер засгийн байгууллагад эрх дархтай байсан хvмvvc соц-н vед ард тvмний бvтээсэн бvх емч херенгийг хувааж аваад енеедрийн монголын баячууд болцгоож ард тvмнийг ядууруулса н.Ардчилал

    Хариулах
    • 66.181.161.114
      2021/11/02

      Тийм шүү

  • 66.181.161.43
    2021/11/01

    Өө ашгүй эртхэн тарж газарын хөрснөөс арчигдаж амраах нь АН нэртэй луйварчид

    Хариулах
  • 116.89.36.89
    2021/11/01

    АН одоо тарах хэрэгтэйшд. Дотроо бөөн хэрүүл тэгээд тэр хэрүүл хийх эрхээ арчилал гээд нэрлэчихнээ бас. Гэрээ засаагүй байж төрийн асуудал том том мөөрнө хуцна бас шарвана. Хэрэг байхгүй. Байнга дотроо хэрүүл зодоон хийж байдаг айлд тэр гудамжинд нэр хүндгүй л байдаг. Гүрийж гүрийж нэр олонхи болохоор бялуугаа булаацалдаж зодолдоод будаа. Үнэнийг хэлэх юм бол сүүлийн 30 жилийн Монгол улсын хөгжилд МАН аас илүү АНын дотоод хагарал бутарал илүү гай болж хойш татсан шүү.

    Хариулах
  • 192.82.90.197
    2021/11/01

    Туган дээр зүүж өгсөн баатарын тэмдэгээ эргүүлээд зүүчихэж,ичидгүй амьтан бэ?ийм л худалч хуурмаг нөхөрдөө

    Хариулах
  • 66.181.161.125
    2021/11/01

    Зүйтэй! болж байна!

    Хариулах
  • 103.26.194.197
    2021/11/01

    Hahaha unen fail garuud shuu. Odoo ta nariin oogt alga daa.

    Хариулах