Элчин сайд Ли Ё Хун: Эхлээд БНСУ-ыг визгүй болгочихвол монголчуудын визгүй зорчих асуудал түргэвчилнэ

Б.Ариунзаяа
2021/11/02

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр орны иргэдийн визны нөхцөлийг хөнгөвчлөх, улмаар визгүй зорчдог болох, баруун аймгуудад баригдах 10 дулааны станцын зээлийн гэрээний явцын талаар санал солилцжээ.

 Ковидоос шалтгаалан аялалын богино визыг олгож чадахгүй байна. Эмчилгээ болон сургалтын виз өгч байгаа. Ковид намжихаар аялалын виз хэвийн журмаар олгогдож эхэлнэ. Элчин сайд болсноосоо хойш ач холбогдол өгөн судалж байгаа ажлуудын маань нэг бол манай хоёр улсын хооронд визгүй зорчдог болох асуудал. 

Харамсалтай нь Монгол Улсын 40 гаруй мянган иргэн Солонгосд байдаг. Үүнийг 42 хувь нь хууль бус байна. Энэ үзүүлэлт нь визгүй болгох асуудлыг хойш татаж байгаа. Ойрын хугацаанд визгүй зорчдог болгочихвол энэ тоо улам өсөх эрсдэлтэй байна. 2019 онд ковид эхлээгүй байхад 100 гаруй мянган хүн БНСУ-аас Монгол оронд зорчин ирж байсан. Эхний ээлжинд Монголд ирж байгаа Солонгосчуудыг визгүй болгочихвол энэ тоо нэмэгдэж, Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх байх. 

Ингэвэл манай Засгийн газар Монголд “өртэй” мэт болж эргээд Монголчуудыг визгүй зорчдог болгох асуудлыг түргэвчлэхэд дөхөмтэй болох болно гэж Элчин сайд хэллээ. Үүнээс гадна БНСУ-д ажлын гэрээгээр олон Монголчууд ажиллаж, манай орны эдийн засаг, бүтээн байгуулалтад томоохон нөлөө үзүүлдэгт талархаж явдгаа ноён Элчин сайд уулзалтын үеэр онцоод, ковидын нөхцөл байдал намжмагц ажлын гэрээгээр виз олгох ажлыг шуурхайлахаа амлалаа.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.17
    2021/11/03

    ..Koreag.n sanaliig odoogoor khuleen zuvsheerch bolokhgui. Korea bol Aziinkh Aziinkhan tun zevuun.!

    Хариулах
  • 103.26.194.192
    2021/11/03

    Solongoschuudiig vizgui bolgoj bolohgui

    Хариулах
  • 64.119.19.195
    2021/11/02

    Новшнууд асар бодлоготой улс даа. Эхлээд эмэгтэйчүүд руу дайрна. Хүйсэнд нь шунана.

    Хариулах
  • 106.102.128.133
    2021/11/02

    Со.хүний санаа гэж дийлдэхгүй ..хужаагаас илүү санаатай гэж үнэн шүү..

    Хариулах
    • 202.126.89.128
      2021/11/02

      Хамгийн аюултай Хар хужаа нар даа.

  • 66.181.190.166
    2021/11/02

    Монголын визийг Солонгос хүн авах шиг амар юм байдаггүй хураамжаа төлөөд л авчихдаг

    Хариулах
  • 66.181.161.56
    2021/11/02

    Өмнөд Солонгос 45 сая хүн амтай, манайх 3.3 сая. Монголд ирсэн Солонгосчууд юу хийдэг вэ, бүтээн байгуулалт хийж байна уу, үгүй ш дээ, иймээс энэ саналыг зөвшөөрч болохгүй, гэхдээ манайд мөнгө цагаан нүд улаан болсон хорвоо доо.

    Хариулах
    • 202.126.89.128
      2021/11/02

      Яагаад ч тэднийг адил төвшинд үзэж визгүй болгож болохгүй дээ.

  • 66.181.161.1
    2021/11/02

    Яг л солонгос кинон дотор орсон юм шиг юм болондоо догь

    Хариулах