​ Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1,5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулна

Б.Ариунзаяа
2021/11/03

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ удаагийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д мэдүүлэхээр болсон байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-          Монгол улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэн. Уг конвенцод нэгдсэнээр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлах үүрэг хүлээсэн. Энэ хуулийн гол зорилго нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх хамгаалах, дэмжих, урамшуулах, шүгэл үлээгчийн эрхзүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх зэрэг цогц харилцааг зохицуулна.

-          Зарим хүмүүс гэмт хэргийн дуудлага өгч байгаа хүмүүс шүгэл үлээгч биш үү гэж асуудаг. Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө авилга, ашиг сонирхол, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашиг, шударга бус өрсөлдөөний талаарх мэдээллийг бичгээр болон цахимаар гаргана.

-          Мэдээллийг хүлээж авах, шилжүүлэх,  дундын мэдээллийн сан үүсгэх, шүгэл үлээгчийн амь нас, аюулгүй байдлыг энэ хуулиар зохицуулна.  Шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад учруулсан хор хохирлын хэмжээнээс шалтгаалаад урамшуулна. 100 мянгаас 1,5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулахаар заасан.

-          Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орно.

-          Засгийн газраас Хууль зүй дотоод хэргийн яамд авлигын гэмт хэрэгт ногдуулж байгаа ялыг чангатгах үүрэг өгсөн. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг, торгуулийн ял өгөхгүй.

-          Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсэн тохиолдолд УИХ-р хэлэлцүүлнэ.

-          Шүгэл үлээгч нь үндэслэлгүйгээр бусдын нэр төрд халдах, өөрийнхөө явцуу ашиг сонирхлын үүднээс хэн нэгнийг гутаан доромжлох, нотолгоогүй баримтыг олон нийтэд дэлгэхийг хориглоно. Шүгэл үлээгч гэж үзэхгүй.

-          Мэдээллийн эх сурвалжаа нуух зохицуулалтыг энэ хуулиар зохицуулж өгсөн.

-  10 сарын байдлаар 90 тэрбум төгрөгийг авлига, албан тушаалын хэргийн хохирол болгож, төрд тушаасан. Эрүүгийн хуульд хэрэг хялбаршуулсан журмыг авлига, албан тушаалын гэмт хэрэгт ашиглахгүй. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 116.89.27.129
    2021/11/03

    Шүгэл үлээх яах вэ авилга өгчихөөд мэдээллэхэд хариуцлага хүлээдэггүй болгох хэрэгтэй байна6 Тэгсэн цаг энэ авилгачид хэцүүдэх вий... Мөн энэ цагдаанууд ёстой гай юмаа ... элдэв асуудалд гэрчээр дуудагдсан ч гэсэн бөөн асуудал авилга болох холгүй дайснууд юм аа үүнийг шийдэж өгөөчээ

    Хариулах
  • 172.58.190.210
    2021/11/03

    Za muu komnist hul bai chuud odo bvvr yoch helj yarij bolohguie yom bnldaa

    Хариулах