Дэлхийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Б.Ариунзаяа
2021/11/03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын Үйл ажиллагаа хариуцсан захирал Аксел ван Тротзенбург, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нар бараалхлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс эдийн засгийн богино хугацааны болзошгүй эрсдэлийн эсрэг дархлаатай байхад онцгой анхаарч байгааг онцлоод байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж, Ногоон хөгжлийн жишиг орон болох, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн түвшинд идэвх санаачилгатай ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв.

Дэлхийн банк группын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.53
    2021/11/03

    Одоо баярлаал нээх их зээл горьдож суугаа. Цаана нь баахан өртэй улс, ирээдүйдээ итгэлгүй ард иргэд, шударга ёс гэж түй ч байхгүй, шуналаж ханаж цаддаггүй, байнга тачаадаж ангаж цангаж явдаг МАН гэсэн мангас улс төрчидтэй даалгаврыг нь үг дуугүй биелүүлдэг нохойноос үнэнч цагдаа гэдэг зарцтай Даргын хөгждөггүй ухардаг улс.

    Хариулах
  • 202.126.90.51
    2021/11/03

    Мундаг юм аа

    Хариулах
  • 185.220.100.254
    2021/11/03

    Баярлалаа.

    Хариулах
  • 178.20.55.16
    2021/11/03

    Ногоон ирээдүйн төлөө дэлхийн банк хамтрасанд баяртай байна.

    Хариулах