Б.Мөнхжин: Ханги мандлын боомтоор автомашинаар эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэхийг зөвшөөрсөн

Б.Ариунзаяа
2021/11/04

ГХЯ, ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, УБТЗ-ын удирдлагууд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах талаар хуралдаж байна. 

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин:

-Өнөөдөр ГХЯ-наас Эм, эмнэлгийн хэрэгсэл татан авах асуудлыг шийдвэрлэхэд санаа бодлоо нэгтгэж байна. Холбогдох албаны хүмүүс болон хувийн хэвшлийнхэн шийдлүүдийг бүгдийнх нь санал бодлыг сонссоноор ААН компаниуд бодит төсөөлөлтэй болно. 

Үдээс хойш барилгын компаниудын төлөөлөлтэй уулзалт хийнэ. Замаск, арматурын үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт, Ханги боомтоор оруулах бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэн  гаргаж, эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирэхээр болсон. Ингэснээр дээрх боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх ажлыг зохион байгуулах боломж бүрдэнэ. Долоо хоногийн хугацаанд боомтуудад мэргэжлийн хяналтын болон халдваргүйжүүлэлтийн лаборатори байгуулахаар шийдвэрлэсэн. 

БНХАУ-аас бараа бүтээгдэхүүнийг агаарын тээврээр ачааг авч болох ч өртөг өндөртэй байх болно. Газраар 1 ам.доллароор авдаг бүтээгдэхүүнийг агаараар авбал 8 доллароор авах жишээний. Ханги мандлын боомтоор Бугат хотоос автомашинаар эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэхийг зөвшөөрсөн. Нэг зовлон бий. Зүүнбаянгаас Ханги мандал хүртэл 270 км шороон зам бий. Үүнийг дотооддоо зохион байгуулах боломжтой. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна