Д.Ганбаяр: АН-ын маргааныг УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр, С.Амардэлгэр нар зохион байгуулсан

Б.Ариунзаяа
2021/11/04

УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг АТГ-т шалгуулахаар өргөдөл өгч байна.

Д.Ганбаяр:

- Ц.Туваан 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дээд шүүхэд албан бичиг хүргүүлсэн. Энэ бичгийн нь  УДШ-ийн Иргэний танхимын тэргүүн шүүгчё хүлээж авч, УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэрт цохоод АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулсан. Энэ бол хууль бус үйлдэл. Хууль зөрчсөн гэдгийг ШЕЗ-ын Ёсзүйн хороо тогтоож,  Х.Сонинбаярт цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар хасуулах сахилгын шийтгэл ногдуулсан. 

- Гэтэл 2021 оны 1,2,4 дүгээр сарын шүүх хурлыг өөрөө даргалсан. Өөрөөр хэлбэл, өөрөө АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулж, Ц.Тувааныг намын дарга мэтээр бүртгэчихээд шийдвэрээ АН хоорондоо маргаантай байна, хяналтын шатны байгууллагаар маргаанаа шийдвэрлүүл гэдэг шийдвэр гаргасан. Яг үнэндээ АН-ын өнөөгийн маргааны Х.Сонинбаяр зохион байгуулсан. 

- УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэрт Х.Сонинбаяр хууль бус шийдвэр гаргасныг ШЕЗ тогтоосон. Тиймээс хуучин бүртгэлээ сэргээ гэдэг шаардлага тавихаар АН маргаантай байна, асуудлаа шийд гэдэг хариу өгдөг. Ингэж АН-ыг хооронд нь маргалдаж, тэмцэлдүүлсээр байна.

- УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр нар АН-д их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр АТГ-т Эрүүгийн хуулийн 21.14.2, 22.1.2-т заасны дагуу хэрэг үүсгэхээр гомдол гаргаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна