О.Цогтгэрэл: Нөгөө талд байгаа нөхдүүдэд хэлэхэд, үүд хаалга нээлттэй байгаа шүү

Б.Ариунзаяа
2021/11/08

#Шууд: Ардчилсан намын Онц их хурлын үр дүн, цаашид авах арга хэмжээ, намын шинэ бүтэц бүрэлдэхүүн зэрэг асуудлаар АН-аас мэдээлэл хийж байна...

АН-ын дарга О.Цогтгэрэл: 

- АН-ын Их хурлын зарлах эрх бүхий субьектууд гэж байдаг. Дүрмийн хүрээнд Их хурал зарлагдсан. 21 аймаг, 9 дүүргийн АН-ын гишүүд бараг 100 хувийн ирцтэйгээр Их хуралдаа оролцсон. АН-ын дотоод асуудлыг төрийн байгууллага, эрх баригчид шийдэхгүй. Асуудал нэг талдаа гарсан учраас цаашдаа АН дотоод маргаан хийхгүй. Монголын улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин байна. Нөгөө талд байгаа нөхдүүдэд үүд хаалга бүрэн дүүрэн нээлттэй байгаа шүү гэдгийг онцолж хэлье. 

- Улсын Дээд шүүхийн удаа дараагийн тогтоолуудад итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй байна гэсэн товчхон дүгнэлт гаргачихаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ыг С.Эрдэнэ, Ц.Туваан, М.Тулгат, О.Цогтгэрэл нар төлөөлөхгүй гэдгийг нь заачихсан. Тиймээс төлөөллөө бүрэн дүүрэн хангасан дээд хүчин чадалтай Их хурлаа хий, асуудлаа шийд гэдэг үүрэг чиглэлийн УДШ-ээс өгсөн. АН-ыг төлөөлөх эрх өнөөдөр хэн нэгэн байхгүй. Энэ хүрээнд асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. 

- УИХ дахь бүлэгт тодорхой хэмжээний асуудал бий. Бүлгийн үйл ажиллагааг хуулиараа шийдээд явна. Олонхоороо асуудлаа шийднэ, учраа олно. Зөрчилдөх ноцтой асуудал байхгүй. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.49
    2021/11/09

    ан -н онц гээд бгаа хурал 30жил улс орныг цөлмөсөн дээрэмчидийн цүнх баригч пялдагууд цугласан бөөгнөрөл бсон,эд АН-Г ТӨЛӨӨЛӨХГҮЙ ЭЭ 24 ОНД СОНГУУЛЬД НАВСАЙТАЛ ТАВИУЛНА ,ТЭР ҮЕД ХАРИН ЖИНХЭН ЦЭВЭРШИЖ,ЛУЙВАРЧИД НЬ ШОРОН ДҮҮРГЭНЭ,ЭНЭ Г ХАРИН АН-Н УХАМСАРТ ГИШҮҮД ОЙЛГОЖ БГАА ШҮҮ

    Хариулах
  • 197.210.70.66
    2021/11/09

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@g mail.com

    Хариулах
  • 122.201.31.253
    2021/11/08

    Дээрэмчид ч мөн л дөө төрх нь яг

    Хариулах
  • 202.9.40.16
    2021/11/08

    Хүүхдийн тоглоом шиг үйлдэл хийхээ боль. Намын нэр хүнд чинь шалан дээр унаж арчигдлаа. Улс төрийн сэтгэлгээний өндөр чадамж алга. Дүрэмтэй намынхаа саналыг сонсоод шударгаар даргаа сонгочих. Э, Т, Ц, Т нарыг оролцуулахгүйгээр дүрмийн дагуу их хурлаа з/ б- чих. Нөлөөлөлийн Э, Б, А, Баттулга, Батбаяр,Ам

    Хариулах
  • 103.9.90.130
    2021/11/08

    хахаха энэ одоо улс төрийн нам мөн үү

    Хариулах
  • 59.153.112.127
    2021/11/08

    Увсын Хар Хулгайч нар их сага Байна аа

    Хариулах