Н.Учрал: 800 мянган криптовалют эзэмшигчдийнхээ ханшийг хоосон үг, болчимгүй үйлдлээрээ унагааж болохгүй

Б.Ариунзаяа
2021/11/08

Сүүлийн өдрүүдэд баталгаатай үгүйн мэдэгдэхгүй койнууд шил шилээ даган гарч, иргэд ч ихээр худалдаж авч байна. Энэ талаар  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал байр сууриа илэрхийллээ. 


Н.Учрал:

Койны хамгийн том шалгуур бол Блокчейн дээр бүртгэгдсэн байх ёстой. Ингэж бүртгэгдсэнээр түүхүүд нь бичигдэж, хоорондоо холбогдоно гэсэн үг. Түүнээс шинээр гарч байгаа койнуудыг энэ нь ийм, тийм гэж ялгах нь технологийн хувьд бололцоогүй зүйл. Ганц зүйл дээр л хяналт тавих боломжтой нь койн арилжаалагдаад банкны дансаараа мөнгө болж шилжих тэр үе.

Койн зарж, мөнгө босгох гээд байгаа сэдэл нь хамгийн аюултай зүйл. Хэдийгээр тэд блокчейн дээр бүртгэгдсэн ч баталгаагүй зүйл дээр асар их мөнгө босгож байна.

- Хувьцаа бол өөр. Үл хөдлөх хөрөнгө, тухайн компанийн нэр хүнд, бизнес модель гээд маш олон шалгуурыг давж байж, тухайн компани хувьцаа гаргадаг. Гэтэл койноор мөнгө босгох ажиллагаа, зар түгээлээ, ямар нэг шалгуургүйгээр шууд босгож байна. Учир нь хуульгүй.

- “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн Ажлын хэсэг ажлаа дуусаж байна. Мөнгө босгох асуудал дээр онцгой анхаарал хандуулж байна.  Хууль гарснаар мөнгө угаах терроризмтой хуулийн дагуу сэжигтэй гүйлгээнүүд дээр хяналт тавина. Хамгийн гол нь иргэдээ эрсдэлээс хамгаална.

- Одоогийн байдлаар 800 мянган иргэн криптовалют эзэмшиж байна. Эдгээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Нэг хоосон үг хэлснээрээ ханшийг нь унагаах болчимгүй үйлдэл хийж болохгүй.

ФАТФ-ийн зөвлөмжөөр Монгол улсын хуульдаа  криптовалют, токенкойн гэж ву гэдгийг нэр товъёог нь тодорхойлж өгөх хэрэгтэй. Учир нь манай бүртгэлийн системийн хуулиар цахим мөнгө гэдэг ганц л ойлголт байгаа.

- УИХ-ын дарга хууль гартал шинээр гарах койнд хориг тавих чиглэл өгсөн. Хууль гарсны дараа биржүүд дахин бүртгүүлж, зохицуулалтаараа дүрэм журамтай болно.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.210.70.66
    2021/11/09

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@g mail.com

    Хариулах