“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн чанарын судалгаа”-г танилцууллаа

Админ
2021/11/16

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл” -ийн хүрээнд хийгдсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн чанарын судалгаа”-ны үр дүн, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих үе тэнгийн сургагч, дэмжих бүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх” зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах уулзалт 11 дүгээр сарын 15-ны өдөр боллоо. 

Судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хэлбэр, түвшин, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлсноос гадна ХБХ-ий хүчирхийлэлд өртөж буй байдлаа ухамсарлан ойлгох, бусдад мэдээлэх, тусламж үйлчилгээ эрэлхийлэх ойлголт, зан үйлийг судалсан. Судалгаанаас гарсан санал зөвлөмжид үндэслэн цаашид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээний талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах хамтарсан багийн үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллахаар боллоо.

Уулзалтад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Азийн хөгжлийн банк, IRIM судалгааны хүрээлэн, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож санал, хүсэлтээ илэрхийлж цаашид хамтран ажиллахаар боллоо.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.249
    2021/11/21

    fdsafdsafds

    Хариулах
    • 192.82.70.249
      2021/11/21

      dfsafdsafdsafdsa

  • 192.82.70.249
    2021/11/21

    fdsafsdafdsafdsafdsa

    Хариулах
  • 192.82.70.249
    2021/11/21

    fsdafdafdsafdsafdsa

    Хариулах
    • 192.82.70.249
      2021/11/21

      fdsafdsafdsfdsa