“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ҮНДЭСНИЙ IV ЧУУЛГАН болж байна

Админ
2021/12/10

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд жил бүр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг зохион байгуулж ирсэн. 


Энэ жилийн ээлжит чуулган өнөөдөр Дотоод хэргийн их сургуульд болж байна. Тус чуулганд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, 21 аймаг 9 дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар, орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн алба хаагчид, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга зэрэг 250 гаруй төлөөлөгч оролцож байна.  


Чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хохирогч хамгаалах үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг сайжруулах талаар хэлэлцэж байна. 


МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.181
    2021/12/10

    Жендэрт суурьлсан хүчирхийлэл гэж яг юуг хэлээд бгаан бэ дуракууд минь. Ядууралд суурьлсан хүчирхийлэл гээч. Ядууралтай шууд холбоотой элш дээ. Хурал хийгээд ямарч нэмэр болохгүй. Та нарт л харин мөнгө олж өчүүхэн амьдралаа аргацаахад чинь л хэрэгтэй байх. Яг үнэндээ монголд ямарч хүчирхийлэл алга болчлоо гэхэд турж үхэх хүмүүс нь та нарш дээ.

    Хариулах
    • 203.91.115.49
      2021/12/12

      Хатуу үнэнийг хэллээ дээ. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг байх даа... Хурал семинараар хүчирхийлэл буурсан уу ⁉️ Үгүй

  • 202.21.107.120
    2021/12/10

    Хурал ихдэхээр ажил муудсаных, хуушуур ихдэхээр мах муудсаных

    Хариулах