​Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл төлөвлөгөөгөө баталлаа

Админ
2022/01/27

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Тус зөвлөл энэ онд Байгаль орчны тухай хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлж гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх, давхардал, хийдлийг арилгах, Экологийн шинжээч болон холбогдох бусад байгууллагын албан хаагчдыг сургах, мэргэшүүлэхэд анхаарах аж. 

Түүнчлэн “Хилийн ногоон бүс” аян өрнүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, талуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх гэх мэт ажлыг төлөвлөгөөнд тусгасан байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна