​Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах​ сургалт эхэллээ

Админ
2022/02/21

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах Зүүн бүсийн сургалт Хэнтий аймагт эхэллээ. 

Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг ХНХ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/190, А/280 хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан.


Журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадвхжуулах сургалт зохион байгуулна.

Эхний удаагийн Зүүн бүсийн аймгуудын хууль зүйн хорооны гишүүдийн сургалт 2022 оны 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Сургалтын үйл ажиллагаанд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж нар оролцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна