УИХ-ын гишүүн Г.Амартүвшин газрын маргаантай асуудлаар Хотын даргад албан хүсэлт илгээжээ

Админ
2022/03/07

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Флора Тауер, Морьтон цогцолбор, 31, 51, 75-р байрны дунд орших газрын маргаантай холбоотой асуудлаар тус хорооны оршин суугчид, иргэдийн төлөөлтэй уулзаж санал солилцжээ.

Тус газрын хувьд /2014 оноос хойш/ 5 жилээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй тул газрын эзэмших эрхийг цуцалж иргэдэд ээлтэй цэцэрлэгт хүрээлэн болгох шаардлагатай байгаа юм. Ингэснээр 20 дугаар хорооны нийт 3000 гаруй иргэд тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх болно.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар даргад албан хүсэлт илгээсэн бөгөөд тус асуудлыг нааштайгаар шийдэгдтэл, иргэд оршин суугчдын эрхийг хамгаалахын төлөө анхаарч ажиллах болно" гэлээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.232
    2022/03/08

    5 жил ашиглаагүй газруудын эзэмшлийг хүчингүй болгох хэрэгтэй. ЗУСЛАНД ч гэсэн газраа ашиглаагүй иргэдийн эзэмшлийг цужцалж иргэдэд олгох нь зөв шүү

    Хариулах