Х.Нямбаатар: Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүгнэлтийг ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахын тул нууцад оруулсан

Б.Ариунзаяа
2022/03/09

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Х.Нямбаатар

- Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцлээ.  2017 онд батлагдсан уг  хууль нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хуулийн заалтын хайчилж аваад батлуулсан. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд юу, юу анхаарах вэ гэдэг тал дээр нэлээн судалгаа хийсэн.Тиймээс энэ удаагийн хуульд төрийн шалган тусалдаг чиг үүргийг илүүтэй тусгасан. Ирэх долоо хоногийн пүрэв гарагт хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

- Мөн Зөрчил хянан шалган шийдвэр тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Энэ удаагийн хуулийн онцлог нь зөрчлийн хэргийг цахимаар хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр нэлээд анхаарсан. Эрх бүхий албан тушаалтан цахимаар дугаар авдаг болох процесс рүү шилжүүлж байна. 

- УИХ-ын гишүүн Н.Энхбаяр Хөгжлийн банканд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргах хүсэлтийг Засгийн газарт ирүүлсэн.  Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг хүсэлтийг хүлээн авч, нууцаас гаргахаар боллоо. Ингэснээр өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон холбогдох газрууд Хөгжлийн банкны асуудал дээр ямар ямар ажил, арга хэмжээ авсан нь ил болно. Засгийн газрын тогтоол албажих үед нийтэд мэдээлнэ. Тухайн үед Ажлын хэсгийн дүгнэлтийг яагаад нууцалсан бэ гэвэл, тухайн үед Монгол улс  Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар ажиллаж байсан. Хөгжлийн банкны энэ мэдээлэл ил болбол сөргөөр нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс нууцад оруулсан юм билээ.  Хамгийн гол нь тухайн үед шалгалт хийгээд хууль хяналтын байгууллагад өгсөн хэргүүд өнөөг хүртэл яагаад шийдвэрлээгүй юм бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.98
    2022/03/09

    Zailaaa

    Хариулах
  • 192.82.68.24
    2022/03/09

    Юугээд солиороод байнаа тарвагаа наад хэдэн луйварчдаа шоронд нь хийгээч! Эсвэл өөрөө бас гусцымуу?

    Хариулах
  • 192.82.68.24
    2022/03/09

    Юугээд солиорооп байнаа тарвагаа наад хэдэн луйварчдаа шоронд нь хийгээч! Эсвэл өөрөө бас гусцымуу?

    Хариулах