С.Одонтуяа: Хөгжлийн бус банк хүүлэгчдийг дэмжсээр өдий хүрсэн байна

Админ
2022/03/09

УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. 

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХӨГЖЛИЙН БАНК ХЭРЭГТЭЙ

Сүүлийн үед “Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олдохгүй байна. Хөнгөлөлттэй зээл олгодог хөгжлийн банк байгуулж болдоггүй юмуу” гэсэн гомдол, саналд дарагдаж байна.

Хөгжлийн банк арилжааны банкнаас юугаараа ялгагдах ёстой вэ?

Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж бойжуулах, анхнаас нь төслийн удирдлагаар хангах замаар зээлийн эргэн төлөлтийг хийх чадвартай болох хүртэл нь дэмжих нь Хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн банкны гол үүрэг байдаг. Олгосон зээлийнхээ тодорхой хувийг хөгжлийн банк эзэмших замаар төслийн удирдлагад оролцож, хяналтаа тавьдаг. Дэмжигдсэн төсөлд зээл олгохдоо зээлийн шугам нээж, үе шаттайгаар санхүүжүүлдэг. Гэтэл…

Ямар ч том төсөл байсан санхүүжилтээ эхэнд нь нэг мөр хийхгүй нь тодорхой. Гэтэл Хөгжлийн банкны удирдлагууд зориудаар, санаатайгаар зээлийг бөөнөөр нь шууд олгодог байжээ. Энэ нь одоогийн эмгэнэлт байдлын эх үндэс болсон юм. Үүнийг авилгаас ангид, улс төрийн нөлөөлөлгүй явагдсан гэж итгэх нь тэнэг хүний л ажил болох байх.

Их мөнгө бөөн аваад зориулалтаар нь ашиглаагүй зээлдэгчид юу хийх вэ 

Сүртэй нэр, зорилго бүхий том дүнтэй төсөл, Хөрөнгө оруулалтын сангуудаас илүүтэйгээр бодитой үр дүнд хүргэдэг бичил зээл нь хөгжлийг утгаар нь бий болгодог. Тосгоны тариачдад 27 доллар зээлүүлэхээс ажлаа эхэлсэн Бангладеш эр Мухаммад Юнус бичил бизнесийг дэмжих бичил зээл олгосоор ямар ч Хөгжлийн банкны чадаагүй зүйлийг хийсэн юм. Нэгэн тосгоны тариачид зээл авч түүнийгээ цагт нь төлөхийг хичээж байна гэхэд яг хэдэн доллар зээлсэн бэ гэхэд 47 хүний зээл нийлээд 27-хон доллар байсанд туйлын өрөвдөж тэр зээлийг нь өгч эхэлжээ.

Тэр зээл олгохдоо баталгаа шаарддаггүй, харин бизнес нь хэр бодитой болохыг л нягталдаг байжээ. Ийм хандлагаар 4,3 тэрбум долларын зээл олгоход зээлдэгчдийн 99 хувь нь зээлээ хариуцлагатайгаар төлсөн байна. Юнусын банк 7 сая жижиг бизнес эрхлэгчид бичил зээл олгож ЯДУУРЛААС ангижруулсан юм. Тосгоны банк гэх түүний банк нь бизнес эрхлэгчдийг мөнгө хүүлэгчдийн гарт оруулахгүй гэсэн ганц зорилгоор байгуулагдсан ажээ. Тэрээр багахан ашиг олдог ч ажлын байрыг шийдэж өгөхөө гол ашиг гэж үздэг байна. Энэ төслөөрөө #НОБЕЛИЙН_ШАГНАЛ хүртжээ. Хөгжлийн нэртэй хөгжлийн бус банкны мөнгө хүүлэгчдэд алдсан асар их хөрөнгөөр уг нь бизнес эрхлэх эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг энэ мэтээр дэмжсэн бол… гэх харуусал эрхгүй төрж байна.

ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ НЭРЭЭР ОЛОН ИХ НАЯДЫГ ХАЛАМЖИД ТАРААСНААС ХИЙЕ БҮТЭЭЕ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ТУСЛАХ ГАРЦ ШИЙДЛИЙГ ГАРГАЯ!


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.47
    2022/03/12

    Банкны албан тушаалтнууд болон УИХ-ын гишүүд өндөр албан тушаалтнууд бага хүүтэй зээлийг их хэмжээгээр авч өөрсдийн ББСБ аараа дамжуулан хүүлж иргэдээ шулж байдаг нь ил болсон.Тэдэнд хариуцлага тооцох газар байдаггүй..

    Хариулах
  • 202.131.250.130
    2022/03/10

    Вакцин оруулахыг саатуулж, гацааж, мөн вакцинжуулахын эсрэг элдэв хорлонтой явуулгууд хийж олон Монголчуудыг эрүүл мэнд, амь насаар нь хохироосон хүн гэл үү

    Хариулах
  • 37.120.208.194
    2022/03/10

    Odontuya gishuunii hvv uchka gej neg shan nuhur bna. Heden nzuudtaigaa niileed mnft tokenoor uchnuun ter bum tugrug bosgood olon huniig aldagdald oruulaad alga bolson. Iim hun hugjiliin bank yarij bhaar hajuudah huuhdee yu hiigeed bgaag ni jhn anhaarmaar um.

    Хариулах